Тээврийн цагдаагийн албанаас дөнгөж сая Улаанбаатар хотын авто замд өчигдөр оройноос эхлэн бууруулах зорилгоор хийсэн шинэ зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ.
2024 оны гуравдугаар сарын 12-нд 17:50 цагаас 19:20 цаг хүртэлх хугацаанд Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-гийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 07:00-10:00 цаг хүртэл зохицуулалт хийсэн.
17:50 цагаас Чингисийн өргөн чөлөө рүү гурван эгнээтэй болгоод хойноос нь урагш нь явуулахад 18:40 цагийн үед ачаалал багассан. Ажлын зураг авалт хийж байгаа учраас хөдөлгөөн зохицуулалтыг 30 минут сунгаж үзсэн. Энэ үед уулын зам, хойноосоо урагшаа орж ирж байгаа Зайсангийн замын орчим хөдөлгөөний ачаалал эрс өссөн тул хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг 19:30 цагаас хэрэгжүүлээд 20:45 цагт хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн. Нэгэнт үүссэн хөдөлгөөний ачааллыг сийрэгжүүлэх чиглэлээр ажиллаад 21:45 цагт ачаалал байхгүй болсон.
Зайсан орчимын хөдөлгөөний ачаалал 22:00 цагийн үед хэвийн болдог бол баяр ёслолын үеэр 23:00 цагт ачаалал буурдаг. Өнөөдөр өглөө 07:00-07:30 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө Олимпийн гудамжин дээр хөдөлгөөн зохицуулалт хийхэд 08:26 цаг гэхэд Улаанбаатар хот руу орж ирдэг Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамжинд замын ачаалал байхгүй, хөдөлгөөн сийрэг болсон. ЗХУТ бусад замын хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх зорилгоор тасралтгүй арга хэмжээ авсан гэлээ.