ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймагт шуурхай комисс ажиллаж байна

O.Admin
2024-03-13

Булган Аймаг хаваржилт хүндэрсэн 12 сумдад 300 тонн улаан буудай, 30 тонн гурил, 15 тонн цагаан будаа, хүнсний багц 40 ширхэг, эрүүл мэндийн багц 40 ширхэг, таван сумын Засаг даргын Тамгын газарт автомашин хүлээлгэн өглөө.

Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, хаагдсан зам давааг нээх, өвс тэжээл хүргэх талаар Монгол Улсын Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч байна.

Mungkin gambar 5 orang

Монгол Улсын Засгийн газрын “Шуурхай бүлэг lll”-ийн ахлагчаар томилогдон 2024 оны хоёрдугаар сарын 19-21-ний хооронд Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан гэсэн зургаан сумын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан.

Монгол Улсын Засгийн газрын 63 дугаар тогтоолоор 100 хувийн хөнгөлттэй 100 тонн тэжээл, аймгийн төсөвт зохицуулалт хийх замаар 100 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг зэрэг шийдвэрийг АОК, шуурхай бүлгийн хамтарсан шийдвэрийг тус тус гарган хэрэгжилтийг хангуулж байна.

Mungkin gambar 10 orang

Улсын Онцгой комиссын даргын 2024 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн “Шуурхай бүлэг томилох тухай” 03 дугаар дугаар тушаалаар томилогдон өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 сумдад 300 тонн улаан буудай, 30 тонн гурил, 15 тонн цагаан будаа, хүнсний багц 40 ширхэг, эрүүл мэндийн багц 40 ширхэг, таван сумын Засаг даргын Тамгын газарт автомашин зэргийг Засгийн газар, УОК-оос шийдвэрлэж олгох ажлыг тус тус зохион байгуулж хүлээлгэн өглөө.