ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

192 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ

O.Admin
2024-03-15

2024 оны нэгдүгээр улирлын  Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын  13-наас 15-ны хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа. 

Нийслэлд хуваарийн дагуу зохион байгуулсан шалгалтад оролцохоор 1809 иргэн бүртгүүлсэн бөгөөд  1326 нь  оролцсон юм.  Шалгуулагчдаас  ерөнхий мэдлэгийн шалгалтад 445, монгол хэлний шалгалтад 383, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад  192 иргэн тус тус тэнцжээ. Улмаар  192 шалгуулагч буюу 14.5 хувь нь төрийн  албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.