Импортоор орж ирж байгаа барилгын материалуудыг лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулах зорилтын хүрээнд БХБЯ Замын-Үүд хилийн боомтод Барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийг ашиглалтад орууллаа.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Замын-Үүд хилийн боомтод ажиллаж, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.