ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэргийн албыг сурталчилсан нэвтрүүлгүүд цацагдана

O.Admin
2024-03-18

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 103 жилийг ойг тохиолдуулан хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээх, цэргийн албаар бахархах үзлийг нэмэгдүүлэх, алба хааж байгаа үе үеийн дайчдаа алдаршуулах хүрээнд хэвлэлийн мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

“Монгол цэргийн өдөр”-өөр хэд хэдэн телевиз, сонин, веб сайдуудаар Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан ярилцлага, нийтлэл, контент, хөгжөөнт нэвтрүүлгүүд гарна. Тухайлбал, Mongol HD телевизийн “Өглөө” хөтөлбөртэй хамтран гуравдугаар сарын 18-ны өдрийн 07.00-10.00 цагийн хооронд “Тангараг өргөсөн цэргийн хүн” тусгай зорилтод контент, МҮОНРТ-ийн “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгээр гуравдугаар сарын 17-ны өдрийн 21.10 цагаас цэргийн хуарангаас төрсөн алдартай бүтээлүүд зэрэг цэргийн албыг сурталчилсан олон нэвтрүүлгүүд гарна.