ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр анхдагчийн нутгийн хүү сансарт ниссэн өдөр

O.Admin
2024-03-22

Өнөөдөр гуравдугаар сарын 22. Монгол Хүн сансарт ниссэн өдөр. 

Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1947 оны арванхоёрдугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн бөгөөд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн билээ.

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

Mungkin gambar 11 orang, newsroom, mimbar dan teks yang menyatakan 'ત 2.'

1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.

Сансар уудмаас эх дэлхийгээ харах ховорхон хувь заяаг атгасан сансрын нисгэгч бол Булган аймгийн унаган хүү Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа .

Тэрбээр 101 дэх сансарын нисгэгч болж Монгол Улс сансарт ниссэн цөөхөн орны тоонд орсон билээ.