ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Баярхүү: 380 малчин өрх бүх малаа зуданд алдсан

O.Admin
2024-03-22

УОК-оос өнөөдөр (2024.03.22) цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “2024 оны гуравдугаар сарын 19-ний байдлаар малын хорогдлын тоог шинэчлэн гаргасан. Улсын хэмжээнд 5,222,950 толгой мал зүй бусаар хорогдсон байна. Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий аймаг 720 мянга, Дорноговь аймагт 432 мянга, Архангай аймагт 474.7 мянга, Төв аймагт 417.6 мянга, Дундговь аймагт 231.2 мянган толгой мал тус тус зүй бусаар хорогдсон мэдээлэлтэй байна.

19-ний байдлаар улсын хэмжээнд 2,728 өрх 70 болон түүнээс дээш хувийн малаа алдсан. 380 өрх 100 хувь малгүй болсон байна.

Хамгийн их малаа алдсан айл өрхүүдийн хувьд мөн л малын хорогдол ихтэй байгаа Сүхбаатар, Хэнтий, Дорноговь зэрэг аймгууд байна” гэлээ.