Тавантолгой түлш компани мэргэжилтэн, ажилтнуудынхаа чадамжийг нэмэгдүүлэх, сургалтыг идэвхижүүлэх, үйлдвэрлэлийнхээ техник технологийг сайжруулах зорилгоор Налайх дүүрэг дэх Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд урт, богино хугацааны мэргэжлийн сургалт, тусгай мэргэжлийн эрхийн сургалтад ажилтнуудаа хамруулж, чадавхижуулах ажлыг хийх юм. Мөн тус коллежийн төгсөгчдөөс мэргэжилтэй ажилтан сонгон шалгаруулж ажилд авахаар санамж бичигт тусгажээ.
Хамтын ажиллагааны хүрээнд ирэх сарын 3-4 нд Тавантолгой түлш компанийн цахилгаанчин, засварчин, гагнуурчдын дунд ажил мэргэжил, ур чадварын тэмцээнийг зохион байгуулахаар болоод байгаа юм.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс гагнуурчин, засварчдыг чадавхижуулах сургалтад ажилчдаа хамруулаад байгаа бол хүнд машин механизмын операторуудыг мэргэшүүлэх давтан сургалтыг амжилттай үргэлжилж байна.