ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Адьяасүрэн гишүүн өөрийг нь гүтгэсэн иргэнийг “матвал” таван сая төгрөгөөр шагнахаа мэдэгдэв

O.Admin
2024-03-27

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн өөрийг нь цахим сүлжээнд гүтгэсэн иргэний талаарх мэдээллийг таван сая төгрөгөөр худалдан авахаа мэдэгдлээ. 

Тодруулбал, цахим орчинд "Өмнөговийн хилээр орж ирсэн сонгуулийн мөнгөний жижиг хэсэг нь энэ. 70 тэрбум гэнэ дээ. Ажнай, С.Бямбацогт, А.Адьяасүрэн нарынх" гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "Зар: Энэ хаягийг хөтлөгчийн оршин суугаа хаяг, үнэн бодит мэдээллийг ТАВАН сая төгрөгөөр худалдаж авна. Гүтгэгч бүхэнтэй хариуцлага тооцох нь иргэдийн мэдэх эрхийг хангах, миний иргэний үүрэг юм. Мэдээлэгчийн аюулгүй байдал, нууцлалыг бүрэн хариуцна. DM бичнэ үү" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Mungkin gambar ‎teks yang menyatakan '‎тогмидын доржханд and манжин follow batbold @b_batbold1 Follow омнеговийн хилээр орж ирсэн сонгуулийн менгений жижиг хэсэг нь 70 тэрбум гэнэ дээ. ажнай, бямбацогт, адьяасурэн нарынх. араи2 Translate post ا‎'‎