Жайка ОУБ-аас "Өвсний үндэс" төслийн шугамаар "Монгол дахь бие даан амьдрах төвийн чадавхийг хөгжүүлэх" нь төслийг "Түгээмэл хөгжил" төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх тогтолцоог таниулах зорилгоор хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төсөл нь 2023 оны есдүгээр сараас 2026 оны наймдугаар сар хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжих юм. Төслийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулна. Үүнд:
-Хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүн амьдрах хүртээмжтэй орон сууцын загвар өрөөнүүдийг тохижуулах;
-Төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд жил бүр 20-с доошгүй хөгжлийн бэрхшээлтэй залуусыг бие даан амьдрах хөтөлбөрт хамруулах;
-Хувийн туслах ажилтан бэлтгэх сургалт явуулж, төслийн оролцогчдод хувийн туслах үйлчилгээ үзүүлэх;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бие даан амьдрах эрхийн талаар ойлголт сургалт семинар явуулах зэрэг ажлууд хийх юм.