ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөшигийн хөндийн замыг нээлээ

O.Admin
2024-03-27

Улаанбаатар хотоос Хөшигийн хөндий рүү чиглэсэн авто замд 17 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр болсон юм. Ослын улмаас олон хүн бэртэж гэмтсэн байна. Одоогоор хэдэн хүн бэртсэн бэ гэдэг мэдээлэл тодорхой бус. Тээврийн цагдаагийн газрынхан осол гарсан газарт ажиллаж, үзлэг шалгалт хийсэн байна. Хэргийн газарт үзлэг хийх зорилгоор тууш замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан ч үзлэг дууссан тул хөдөлгөөнийг нээлээ.

Цасан шуурга зөвхөн Хөшигийн хөндийд болоогүй Төв аймгийн хэд хэдэн сумд, Булган, Дархан-Уул, Орхон зэрэг аймагт ч болж байна. Онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг санууллаа.