ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сү.Батболд АНУ дахь тансаг зэрэглэлийн хоёр байраа алдаж магадгүй байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-27

Ерөнхий сайд асан Сү.Батболд авлигын мөнгөөр авсан байж болзошгүй тансаг зэрэглэлийн хоёр орон сууцаа алдаж магадгүй болжээ.

Тодруулбал, АНУ-ын прокурорын газраас Сү.Батболдыг тус улсын Манхэттэн дүүрэгт нийтдээ 14 сая ам.доллар буюу 47.264.000.000 төгрөгийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг нь гэр бүлийн эзэмшлийн компаниар дамжуулан хууль бус уул уурхайн гэрээ байгуулж, түүгээрээ 2012 болон 2015 онд  худалдан авсан хэмээн үзэж, хураахаар ажиллаж байгаа гэнэ.

Прокурорын мэдээлснээр Сү.Батболд Хонконгод бүртгэлтэй “Catrison limited ” гэх компанидаа уул уурхайн 68 сая ам.долларын олборлолтын гэрээ байгуулжээ. Гэвч, уг компанийн захирлаар хэл шинжлэлийн багш ажилладгаас гадна уул уурхайн олборлолт явуулдаггүй, явуулсан туршлагагүй компани байжээ.

Тэрбээр уул уурхайн гэрээний мөнгө болон бусад олон сая ам.долларыг гадны банкны данс руу шилжүүлж, тодорхой хэсгээр нь Манхэттэнд үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зарцуулсан гэж АНУ-ын прокурорууд мэдээллээ. Одоогоор Сү.Батболд уг хэргийг үгүйсгэж, шүүх хурал болохыг хүлээж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ. АНУ-ын прокуроруудын нэхэмжлэлийг шүүх хүчинтэй гэж үзвэл Сү.Батболдын тансаг орон сууцнуудыг хурааж авах боломжтой аж.

Энэ талаар BBC, Reuters, bloomberg зэрэг томоохон мэдээллийн агентлагууд дамжууллаа.