ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГССҮТ: Зам тээврийн ослын улмаас 14 иргэн гэмтэж, хоёр нь эрчимт эмчилгээ хийлгэж байна

O.Admin
2024-03-27

Төв аймаг болон Хөшигийн хөндийн зам тээврийн ослын улмаас өнөөдөр 14 хүн Гэмтэл согог судлалын үндэсний  төвд хүргэгджээ.

Тухайлбал, Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замд 17 машин мөргөлдсөн осол гарсан. Тус осолд өртсөн иргэдээс 11 нь ГССҮТ-д хандсанаас ес нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол хоёр иргэн тус төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Мөн Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замын осолд өртсөн гурван иргэний хоёр нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол, нэг иргэн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчийн биеийн байдал хүнд байгаа бол, Толгойн мэс заслын тасагт хэвтсэн үйлчлүүлэгч нь гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байгаа аж.