Голомт банкнаас 2018 оноос хойш уламжлал болгон тав дахь жилдээ зохион байгуулж байгаа ‘‘Алтны форум-2024’’ арга хэмжээнд Имартын хамт олон нь нэрийн бүтээгдэхүүнүүд болон байгууллагын B2B үйлчилгээгээ танилцуулан амжилттай оролцлоо.
Скай хайпермаркет ХХК буюу Имарт нь дөрвөн салбар дэлгүүртэй, дотоодын 1000 орчим байгууллага, гадаадын 20 гаруй орны 300 гаруй харилцагчаас дотоодын 100,000 нэр төрлийн барааг татан авч хэрэглэгч нартаа худалдаалж байна.
Имарт нь үйлчлүүлэгчдэдээ зориулсан жижиглэн худалдаанаас гадна аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан Corporate sales-н үйл ажиллагааг 2018 оны зургадугаар сараас эхлүүлэн 2023 оноос илүү өргөжүүлэн бараа бүтээгдэхүүний сонголтыг нэмэгдүүлсэн.
Аж ахуй нэгж байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүх төрлийн хоол хүнсний хангамж, цэвэрлэгээний материалын хангамж, оффисын хэрэглээний хангамж, үйлдвэрлэлийн түүхий эд, ресторан зочид буудлын хэрэгслүүд мөн жижиглэнгийн дэлгүүрүүдэд 10’000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголт хямд үнээр нийлүүлж найдвартай хүргэн үйлчилж байгаа ажээ.