ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шашны зан үйл үйлдэж, Туулын бургасанд гал тавьжээ

O.Admin
2024-04-01

Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага /2024-03-31/ өчигдөр 19:57 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Н шашны зан үйл үйлдэж байхдаа бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болгожээ. Мөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Анхааруулах нь: цасан бүрхүүл багасаж, хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбоотой санаатай болон санамсаргүй байдлаас гал алдаж улс, иргэд, нийтийн өмчид их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс анхаарал болгоомжтой байж гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү.

Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт ой хээрийн түймэр дөрвөн удаа гарлаа. Өчигдөр гэхэд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ой хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 2.5 га талбай шатжээ.