ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Дулааны цахилгаан станц хэвийн горимд шилжсэн гэв

O.Admin
2024-04-02

Өмнөговь аймгийн Даланзадгадын дулааны цахилгаан станцад гарсан гэнэтийн ослын улмаас өчигдөр /2024.04.01/ 04: 30 минутаас 00 зогсолт хийсэн.

Засварын бригад шуурхай арга хэмжээ авч ажиллан 22:00 цагийн байдлаар хэвийн горимд шилжүүлж, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн гэдгийг орон нутгаас мэдээлэв.

Станцын бойлерийн конденсатын бак задарч, бакны задарсан хэсэг дотоод хэрэгцээний трансформаторыг цохиж гэмтээсэн гэдгийг албаныхан мэдээлсэн. Дэлбэрэлтийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд гэмтлийг яаралтай засварлахаар ажиллаж, өчигдөр дулааны хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж үзлэг шалгалт хийжээ.