“Гацуурт” ХХК- ий ТУЗ-ийн дарга, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатад холбогдох иргэдийг хөөж, дайрсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тодруулбал, өнгөрсөн оны зургаадугаар сард Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2-р багийн нутагт өөрийн жолоодож явсан “Тоёота Ланд круйзер” автомашинаараа иргэдийг хөөж, дайрахыг завдсан хэрэг гарсан юм. Уг үйлдлийнх нь улмаас Л.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, мөн олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргасных нь төлөө бусдыг гүтгэсэн хэмээн зүйлчилж шалгаж эхэлсэн байдаг.
Гэвч, автомашинаараа иргэдийг хөөж, дайран амь насанд нь халдахыг завдсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин Эрүүгийн хуулийн 13.14-1 дэх хэсгийн “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.