ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БУЛГАН: Хоёр бамбаруушийг Их тайгын гүнд тавихаар бэлтгэж байна

O.Admin
2024-04-02

Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамт олон 2023 оны дөрөвдүгээр сард хоёр бамбарууш олж тэжээн онд оруулаад, өнөөдөр эх байгальд нь дасгахаар Улаан тайгын хамт олонд хүлээлгэн өглөө.

Тэднийг Дондог, Дулам гэж нэрлэсэн бөгөөд бамбаруушууд нэг сар унтаад сэрэхдээ их өлссөн шинжтэй орилоод, хоол ундаа хайгаад л сүртэй байдаг юм байна. Үүнээс харахад ойн дагалт баялгийн тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс өлсгөлөн амьтад айл бараадах, мал руу дайрах сөрөг үр дагавар үүсэж байна.

Иймд зэрлэг амьтад бидэнтэй зэрэгцэн оршдог гэдгийг хүн бүр ойлгож самар, жимсийг үлдээж хамт оршин амьдарцгаая хэмээн Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын мэргэжилтнүүд ярьж байна.

Зэрлэг амьтдын байгалийн хуулиар эрх дураар нь амьдруулах шаардлага гарч, хоёр бамбаруушийг Улаан тайгын хамт олон "өргөн авч" хүч нэмэгдүүлэн тэжээж, байгальд нь тавих бэлтгэл ажилдаа орлоо.

Хоёр бамбаруушийг тэжээхэд зориулж Нарангарав захиралтай Эра жимсний бөөний төв 400 кг жимс хандивласан байна. 

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших Зэд-Хантай-Бүтээлийн нурууд тэдгээрийн салбар уулсыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Сэлэнгэ сумын 240020 га, Тэшиг сумын 318970 га, Хутаг-Өндөр сумын 52310 га буюу нийт 611300 га газар нутгийг хариуцан хамгаалдаг байна.