ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уран тулга тэмцээн өнөөдөр Налайхын Политехник коллежид эхэллээ

O.Admin
2024-04-03

Тавантолгой түлш компани ур чадварыг чухалчилж байна. Тавантолгой түлш компанийн гагнуурчид, засварчид, цахилгаанчдын дунд зохион байгуулж байгаа мэргэжил, ур чадварын “Уран тулга” тэмцээн өнөөдөр Налайхын Политехник Коллежид эхэллээ.

Тэмцээний зорилго нь ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сорьж, цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

 

Тэмцээнд тус бүрдээ зургаан гишүүнтэй нийт есөн баг оролцож байгаа бөгөөд тэд хоёр өдрийн турш ур чадвараараа өрсөлдөх юм.

Тэмцээнийг бүтээлч ажил, дадлага, ур чадвар, мэргэжлийн мэдлэг гэсэн гурван ангиллаар зохион байгуулж байгаа аж. 

Компанийн хөгжилд инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар чухал нөлөөтэй. Тавантолгой түлш компани техник, технологио сайжруулахын зэрэгцээ ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэхэд бодлогоор анхаарч байна. Уран тулга  тэмцээнийг цаашид уламжлал болгож жил бүр зохион байгуулахаар болжээ.