ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: Хүчингийн хэрэгт холбогдсон этгээдийг авчирчээ

O.Admin
2024-04-03

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Ц" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан бөгөөд 2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.Түүнийг ийнхүү шилжүүлэн авах тусгай ажиллагааг Швед Улсын цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгууллаа.