ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Даян нуурт их хэмжээний загас үхжээ

O.Admin
2024-04-03

Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Даян нуурын баруун эрэгт олон тооны загас үхсэн талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. Тодруулбал, Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны холбогдох мэргэжилтнүүд "Зэрлэг амьтан хамгаалах" ТББ болон загас судлаач нартай хамтран Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Даян нуурын баруун эрэгт загас үхсэн асуудлыг судлан шинжилж байсан юм.

Тэгвэл тус загаснууд нь Даян нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, хүчилтөрөгчийн дутагдалд орсноор үхжээ. Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор хорогдсон загаснуудаас дээж авсан байна.

Тухайн газарт очсон ажлын хэсгийнхэн, идэвхтэн байгаль хамгаалагч нар нуурын үхсэн загасыг хуурай газарт гаргаж, устгал хийж эхэлжээ.