Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2024 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халил Хашимиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён Халил Хашимиг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан явдалд баяр хүргэж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд Халил Хашими, Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг энхийг сахиулахын чиглэлээр урагшлуулах боломж буйг онцлон тэмдэглэв.