ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ: Сүхбаатар аймгийн удирдлагуудыг саатуулан, шалгаж байгаа нь үнэн

O.Admin
2024-04-12

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат,  ИТХ-ын дарга Э.Хосбаяр нарыг  АТГ-аас саатуулан шалгаж байгаа мэдээлэл гарч, нийгэмд багагүй дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр " Сүхбаатар аймгийн Засаг дарга, тус аймгийн ИТХ-ын дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудыг өнгөрөгч оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлүүлсэн. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай  1.359 метр квадрат хэмжээтэй хоёр байрлал бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж зориулалтыг нь өөрчилж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй. Сүхбаатар аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Сүхбаатар сумын Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2.635 метр квадрат хэмжээтэй авто угаалга, гараашны зориулалттай газрын төлбөрөө төлөөгүй байхад Газрын тухай хуулийг зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон байж болзошгүй.

Нэр УИХ-ын гишүүний эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт байрлах 3,211 метр квадрат хэмжээтэй газрыг эзэмших эрхийг нь Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж, давуу байдал бий болгосон.Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллага,  хууль хүчний байгууллага, төрийн захиргааны бусад байгууллагын бүх удирдах албан тушаалтнуудын зардлыг гаргуулж аваад БНХАУ-д аялуулсан нөхцөл байдлууд тогтоогдож байна" гэх мэдээллийг өглөө.

GM