ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ачит ихт компаниас нэгжлэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-04-12

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон АТГ-ын мөрдөгчид өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч "Ачит ихт" компанийн байранд нэгжлэг хийжээ. Учир нь сүүлийн үед буюу дөрөвдүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн сошиал орчинд "“Ачит ихт” ХХК бол ард түмний мэдэлд байх ёстой.

Гэсэн ч Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёр булаан авчээ" гэх утгатай зохион байгуулалттай мэдэгдэл тарааж, түүний дараа Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт орж ирсэн аж. Гэвч энэ нь улс төрийн зорилготой буюу өрсөлдөгчөө намнах гэсэн явуургүй арга хэрэгсэл төдий бөгөөд үүндээ огт хамааралгүй, улс орны бүтээн байгуулалтын төлөө ажиллаж байсан үндэсний үйлдвэрлэгчийг хамаатуулан шалгаж, нэр хүндийг нь зориуд унагаж буйг эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ.

“Ачит Ихт” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамаатуулдаг ч тэдний зүгээс 2019 онд АТГ-аас хийсэн шалгалтаар энэ хүнд ямар ч хамааралгүй гэдгээ тогтоолгосон байхад дахин тэр хүнтэй хамаатуулан ийнхүү улс төрийн явцуу үзлээр хандаж буйг эсэргүүцэж ийнхүү мэдэгдэл гаргажээ.