ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Салимон бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан байжээ

O.Admin
2024-04-15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудал, Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт болон бусад асуудлаар сонсгол хийх юм. 

Энэ үеэр уналт таталт өвчин зэрэг өвчний үед байнга хэрэглэгддэг эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээгүй атлаа хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан тухай асуудал хөндөгдсөн. Гэтэл "Шинэ Анагаах ухаан" сургуулийн Эмзүйн сургуулийн захирал М.Уранчимэг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, өөрийн сургуулийн салимон, барбадин зэрэг дархлааны бэлдмэлийг оруулсан байж болзошгүй зөрчил илэрсэн талаар шинжээч танилцууллаа. 

Тодруулбал, шинжээч: 

“Шинэ Анагаах ухаан” сургуулийн Эмзүйн сургуулийн захирал М.Уранчимэг нь Зайлшгүй шаардлагатай эмийн аравдугаар жагсаалтыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд эм эмнэлгийн хэрэгслийн зохицуулах газрын даргын тушаалаар томилогдсон. Ингэж томилогдохдоо зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын төсөл боловсруулах ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд дархлаа сэргээх бэлдмэл салимон, барбадин бэлдмэлийг жагсаалтад нэмэлтээр оруулах санал гаргаж, жагсаалтын төсөлд оруулсан нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргах албан үүргээ урвуулан ашигласан, өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд болох Шинэ Анагаах ухаан их сургуулийн салимон спиртэн хандмал, барбадин бэлдмэлийг эмийн жагсаалтад оруулж батлуулсан байж болзошгүй үйлдэл тогтоогдсон.

Нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн албан тушаалтантай холбоотой хувь хүн хуулийн этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон. М.Уранчимэг нь “Шинэ Анагаах ухаан” сургуулийн Эмзүйн сургуулийн захирлаар ажилладаг. Энэ нь нийгмийн даатгалын тодорхойлолтоор баталгаажсан” гэлээ.