ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Вагоны урдуур орсон машинд нэг гэр бүлийн дөрвөн иргэн зорчиж явжээ

O.Admin
2024-04-15

2024 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Шарын-3 гэдэг гарам дээр Субару маркын автомашин вагонтой мөргөлдсөн осол гарсан.

Тус ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Азаар тухайн ослын улмаас хүний амь нас хохироогүй. Машинд дөрвөн иргэн сууж явсан. Урд сууж явсан хоёр иргэн нь эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж байна. Сэхээн амьдруулах тасагт байгаа гэсэн. Ард сууж явсан хоёр иргэн гадуур эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ. 

Машинд нэг гэр бүлийн дөрвөн иргэн зорчиж явсан бөгөөд арын суудалд 12, 13 настай хоёр хүүхэд байжээ.