Нийслэлийн 147 дугаар сургуулийн сурагчид нулимс асгаруулагч хийд хордож, өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан билээ. Эдгээр хүүхдүүдийг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүргэгдсэн байна. Мөн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн аж. Энэ талаар ЭХЭМҮТ-өөс асуухад “37 хүүхэд нулимс асгаруулагч хийд хордож, хүргэгдэн ирсэн. Манайхаас яаралтай тусламж үзүүлэн, хордлого тайлах эмчилгээг хийж байна” гэх тайлбарыг өгөв.