ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: 16 настай нэг хүүхэд нас барж, зургаан хүн гэмтсэн

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-18

Өчигдөр 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастын орчимд тоёота приус маркийн автомашин Хюндай Верна маркийн машинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 16 настай нэг хүүхэд нас барж, 4-14 насны таван хүүхэд, нэг том хүн гэмтсэн.

Тэгвэл уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тодруулбал “Ослын улмаас 16 настай иргэн амиа алдсан. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор хуулийн хүрээнд шуурхай ажиллаж байна. Жолооч хааз, тоормоз андуурч гишгэсэн эсэх нь мөрдөн шалгалтын явцад тодорхой болох байх. Эмэгтэй хүн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Мөргөлдсөн хоёр машины жолооч хоёулаа эрүүл байсан” гэлээ.

Хүнд гэмтсэн таван хүүхэд болон нэг том хүнийг ГССҮТ-д хүргэсэн байна.  2023 оны байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон 149 тохиолдол бүртгэгджээ.