ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын уулзалт болж байна

O.Admin
2024-04-18

АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт энэ өдрүүдэд буюу 2024 оны 4 дүгээр сарын 15-наас 20-ны өдрүүдэд болж байна. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны бусад төлөөллийн хамтаар оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр ОУВС-ийн Дэд захирал ноён Кэнжи Окамуратай уулзлаа.

Талууд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон өнгөрсөн онд гарсан эдийн засгийн нааштай үр дүнгүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Энэ удаагийн Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад бусад улс орнуудын Төв банкнуудын Ерөнхийлөгч нар, Сангийн сайд нар, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжил, зээл, тусламжийн үр нөлөө зэрэг тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж байгаагийн дээр Олон улсын валютын сангийн 2023 оны ажлын тайлан болон энэ оны ажлын төлөвлөгөөнийх нь явцын талаар хэлэлцэж байна.