ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тогтолцооны асуудлуудыг шийдэх нь сэдэвт илтгэл тавилаа

O.Admin
2024-04-25

АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Олон улсын санхүүгийн аюулгүй байдлын сүлжээн дахь системийн асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий “Хөгжлийн санхүүжилтийн форум”-д Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, “Тогтолцооны асуудлуудыг шийдэх нь” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тэрбээр хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын эдийн засгийн сүүлийн жилүүдийн нөхцөл байдал, тулгарсан сорилтууд, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өглөө. 2020 онд цар тахлаас шалтгаалж эдийн засаг 4.6 хувиар буурч, 2022 онд нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотойгоор инфляц 17 хувьд хүрсэн тухай, геополитикийн хурцадмал байдал нь импортын төлбөрийг шийдвэрлэхэд хүндрэл учруулж, өндөр хөгжилтэй орнуудын бодлогын хүүгийн өсөлт нь Монгол Улсын дотоодын санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлснийг дурдлаа.

Мөн валютын ханшийн хэлбэлзэл болон гадаад зээлийн өртгийг нэмэгдүүлэхэд хүргэсэн тухай, түүнчлэн санхүүгийн салбарын тодорхойгүй байдал нь бүхэлдээ эдийн засагт үзүүлэх гадаад цочролын нөлөөг нэмэгдүүлсэн талаар дурдаад, хэдийгээр дээрх бүх сорилт, бэрхшээлүүд байсан ч цар тахлын улмаас үүссэн зогсонги байдлаас Монгол Улсын эдийн засаг олон талт болон дотооддоо авч хэрэгжүүлсэн бодлогын хэд хэдэн арга хэмжээнийхээ үр дүнд дахин сэргэж, 2023 онд 7 хувиар өссөн тухай ярив.

 

Түүнчлэн, Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрөгч оны эцэс гэхэд түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв гадаад секторын үйл явцаас ихээхэн хамаардаг тул олон талт хамтын ажиллагаа нь эдийн засгийг сэргээх, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэвээр байгааг онцоллоо.