ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна

O.Admin
2024-04-28

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн тойргийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 12:42 цагт иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 12:53 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн эрсдэлтэй энэ үед хашааны шар өвсөө шатаахгүй байхыг анхааруулж байна.