Өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 30-ны Мягмар гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
Мөн энэ долоо хоногийн Пүрэв, Бямба, Ням гарагт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон.
2024 оны гуравугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махныг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.