ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Багахангай дүүрэгт түрээслээд өмчлөх орон сууцны төслийг үргэлжлүүлнэ

O.Admin
2024-04-30

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанд Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тогтоолын төслийг "Нийслэлийн Орон Сууцны корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан танилцууллаа.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг анх 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн байна.

Үүнээс 95 айлын орон сууцад тус дүүргийн оршин суугчдыг НОСК-иас түрээслээд өмчлөх гэрээний дагуу хамруулж, эргэн төлөлтөөс 1.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй энэхүү орлогыг орон сууцны хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхэд зарцуулж, төслийг үргэлжүүлэх аж. Уг тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, баталлаа.

НОСК, Багахангай дүүргийн хамтарсан гэрээний хүрээнд уг төвлөрсөн хөрөнгөөр иргэдийн амьжиргаанд тохирсон 1 блок, үйлчилгээний талбайтай 2 давхар 600 м.кв орон сууц барихаар төлөвлөжээ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.