Дэлхийн банкны санхүүжилтээр “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд 2024 оны тавдугаар сараас “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Хөтөлбөрийг ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нээж үг хэлсэн бөгөөд салбарын удирдлага, сургалт зохион байгуулах сургалтын байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулна.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажиллах хүчний хэрэгцээнд суурилан мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг найман салбарын 20 мэргэжлийн хүрээнд зохион байгуулах юм.
СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд 30 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гурван мэргэжлийн хүрээнд сургалтад хамруулж, ажлын байранд зуучлана.