Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэн ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болон ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.
Үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Нийгмийн шударга гэрээ-Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга" зорилтын хүрээнд "Монголдоо ажиллаж, сайхан амьдаръя" уриан дор нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар түүний харьяа байгууллагуудын үйлчилгээ, мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллалаа.