ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сувиллын тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна

O.Admin
2024-05-02

 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан. 

Энэхүү шинэчлэлтэй холбогдуулан ЭМДЕГ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүдийг танилцуулж, иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээлэл, зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.

Үүнтэй холбоотойгоор 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолд орсон өөрчлөлтүүдийг цуврал болгон танилцуулж байна.

Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээнд орсон өөрчлөлтүүдийг танилцуулж байна. 

Улсын хэмжээнд нийт 47 сувилал ЭМДЕГ-тай гэрээ байгуулснаас нийслэлд 22, орон нутагт 25 байгууллага сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Сувиллын байгууллагаас үзүүлэх тусламж үйлчилгээнд дараах 3 оношийн хамааралтай бүлгийг оруулсан байна. Үүнд:

  • Сувиллын байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээ – 260.000₮

  • Сувиллаас үзүүлэх сэргээн засахын тусламж үйлчилгээ – 400.114₮

  • Сувиллаас үзүүлэх уламжлалтын тусламж, үйлчилгээ – 416.000₮ төлбөрийг 100 хувь ЭМД-ын сангаас хөнгөлж байна.

ЭМД-т хамрагдсанаар эдгээр тусламж үйлчилгээг  жилд нэг удаа авах боломжтой.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү. 

https://www.facebook.com/watch/?v=957429345698220&t=0