Сонгуулийн ерөнхий хорооны орон нутагт ажиллах 6 сургагч багш болон холбогдох албан хаагч нийт 11 хүнд "Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага", "Дэд бүтэц, мэдээллийн хүртээмж”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хангах зөвлөмж" сэдэвт сургалтыг тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
Сургагч багш нар орон нутаг болон нийслэлийн хэсгийн хороодод зохион байгуулах сургалтын агуулгад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх ойлголтыг тусгаж, сонгууль зохион байгуулалтад оролцох ажилчдад ойлголт мэдээлэл хүргэх юм.
Мөн Сонгуулийн ерөнхий хороотой хамтран сонгуульд мэдлэг мэдээлэлтэй оролцохын ач холбогдол, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна.