Энэ амралтын өдрүүд буюу тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд есөн дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж буй.