ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг баривчилжээ

O.Admin
2024-05-03

Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжилж байсан иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос улсаас дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчилжээ.

Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал,  шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм.