ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ШШГЕГ-ын харьяа 413 дугаар ангид хоригдол нас баржээ

O.Admin
2024-05-07

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангид өчигдөр 50 гаруй насны хоригдол нас барсан хэрэг гарчээ.

Одоогоор тухайн иргэн ямар шалтгааны улмаас нас барсан нь тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд хэргийг шалгаж байгаа аж. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Х.Мөнхзулаас уг хэргийн талаар тодруулахад “Зүрхний архаг дутагдал гэсэн оноштой сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан" гэх мэдээллийг хэвлэлд өгсөн бол зарим албан бус эх сурвалж сахилгын өрөөнд шийтгэгдэж байхдаа нас барсан гэж мэдээлж байгаа юм. 

Уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.