ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

99 сая төгрөгийн шагналын сантай “Startup 2024” уралдаан зарлагдлаа

O.Admin
2024-05-08

99 сая төгрөгийн шагналын сантай “Startup 2024” санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа.  

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь улсын хэмжээнд сурталчлан таниулах зорилготой.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

Санаачлагч: Хөдөлмөр, нийгмийн Хамгааллын яам

Зохион байгуулагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, JCI Монгол ТББ, Стартап Монгол ТББ

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:

Улсын аварга шалгаруулах уралдааны бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны тавдугаар сарын 14-ний өдөр хүртэл.

ШАГНАЛЫН САН:

Улсын аваргад шалгарсан эхний зургаан багт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгоно.

нэгдүгээр байр нэг баг: 20,000,000 төгрөг

хоёрдугаар байр хоёр баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/

гуравдугаар байр гурван баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС

https://forms.gle/74f7BYfceXdBrVgn9