Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонго:-Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б:Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн, зургаан жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудалтай холбогдуулаад эрх ашгийг нь хамгаалахаар болсон. Цаашлаад олон улсын хүний эрхийн байгууллагад хандах, дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Иймд эрүүдэн шүүсэн асуудлыг нууцаас гаргах нь эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах санал дүгнэлтийг танилцууллаа. Үүний дагуу шүүхийн шийдвэрүүдийг нууцаас гаргах, тогтоолыг баталлаа.
Иймд Төв аймгийн Анхан шатны шүүхийн шийдэх тогтоол 123 хуудастай. Шүүхийн магадлал нь 71 хуудастай. Шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай гэх тогтоол гаргаж, холбогдох албан тушаалтад даалгалаа. Ингэснээр иргэд эдгээр баримтыг архиваас авч танилцаж болно.