Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даатгуулагчийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеэр гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авчруулах, нэмэлт төлбөр нэхэгдэж байгаа тухай гомдол мэдээлэл ихээр ирэх болжээ. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргасан байна.
Уг мэдэгдэлд “ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх үед амбулаторийн тусламж, үйлчилгээнд хууль бус нэмэлт төлбөр иргэнээс авч тусламж, үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд 1800-1363 утсанд мэдэгдэнэ үү. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлөх иргэд түнхний үе, нүдний болор солиулах, пет/ст оношилгоо хийлгэхээс бусад үйлчилгээг үнэ төлбөргүй авах” тухай дурдсан байна.