ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн хамгийн ядуу орны жагсаалтад Монгол Улс 87-д бичигджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-05-10

"Global Finance" ядуурлын түвшингээр нь үнэлж, дэлхийн хамгийн ядуу орны жагсаалтыг гаргажээ.

Уг жагсаалтад 190 орноос манай улс 87 дугаар байрт бичигдсэн байна. Жагсаалтыг гаргахдаа ДНБ-ий нэг хүнд ногдох үзүүлэлтээр эрэмбэлжээ. Ингэхэд манай улсын нэг хүнд ногдох ДНБ жилд 16501 ам.доллар гэсэн үзүүлэлттэй гарсан байна. 

Дэлхий дахинаа найман тэрбум гаруй хүн амьдарч буй бөгөөд үүний 700 сая нь одоо ч өдөр тутамдаа өл залгах төдий амьдарч байгаа юм. Жагсаалтын эхэнд эрэмбэлэгдсэн орнуудын хувьд иргэний дайн, шашны мөргөлдөөн, инфляцийн өсөлт, авлига,  КОВИД цар тахлын улмаас нөхцөл байдал улам дордсон үзүүлэлт гарчээ. Хүн төрөлхтөнийг зохистой амьдралын түвшинд байлгах нөөц хангалттай хэдий ч  Бурунди, Өмнөд Судан, Төв Африкийн бүгд найрамдах улс зэрэг орны хүмүүс ядууралд автсан хэвээр байна. Харин хамгийн баян орныг АНУ, Сан Марино, Швейцарь, АНЭУ, Катар, Сингапур, Ирланд, Макао, Люксембург зэрэг улсууд тэргүүлжээ.