ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв талбайд бие зассан гэх гадаадын иргэдийг шалгаж байна

O.Admin
2024-05-13

Энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн 21:00  цагийн орчим Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. 

Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад гадаад улсын гурван иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдож, холбогдох хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж байна.