ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үндэсний номын баяр энэ долоо хоногт болно

O.Admin
2024-05-13

Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-нд буюу энэ долоо хоногийн баасан-ням гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах юм. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор "Номын гэрэлт ертөнц" ТББ болон "Азтай савар" ТББ хамтран дээрх жагсаалтыг гаргасан аж.

Номын баярт очсоноор 

  • оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах
  • олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах
  • мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах
  • номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах
  • ном бичих зөвлөгөө мэдээлэл авах
  • номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг олон боломж нээлттэй байгаа тул өөрт хэрэгтэй асруудаа зориорой.