Тавантолгой түлш ХХК-ийн шуурхай хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр Төвийн үйлдвэр, Механик цехэд боллоо.
Шуурхай хурлаас дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Өвлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх. Үүнд тендэрүүдийг цаг хугацаанд зарлах, үйлдвэрийн тоноглол, засварыг ажлыг төлөвлөгөөний дагуу хийх.
- Өмнөх шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгавруудыг цаг хугацаанд нь биелүүлж ажиллах
- Механик цех ашиглалтад орж байгаатай холбогдуулан нарийн мэргэжлийн ажиллах боловсон хүчинг сонгон шалгаруулж авах,
- Механик цехэд ажиллах ажилчдын хөдөлмөрийн норм, ажиллах дүрэм журам, ХАБ-ын дүрэм журмыг тодорхойлохыг үүрэг болгов.
- Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлд 41009 тонн шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна.
- Шахмал түлшний борлуулалтын цэг энэ сарын 15-аас эхлэн хаагдана.