ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар сайд нийслэлийн МАН-ын хорооны дарга боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-22

“Тусгаар тогтнол”-ын ордонд хэрүүл шуугиантай эхэлсэн нийслэлийн МАН-ын бага хурал өнөөдөр өглөө үүрээр өндөрлөжээ. МАН-ын удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад хотын дарга Су.Батболдыг дэвшүүлэхээр болсон. Тэгвэл заалнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар дэвшжээ.

Улмаар УИХ-ын гишүүн, салбарын сайд Д.Сумъяабазар олонхийн санал авч, гурав дахь “давхар дээл”-ээ өмссөн байна. Санал хураалтад 349 төлөөлөгч оролцож, Д.Сумъабазарт 167 нь саналаа өгснөөр, 50.4 хувиар ялалт байгуулжээ. Санал хураалтын дүнг автомат машинаар тоолж, гараар хяналтын тооллого хийсэн аж.