ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хархорин, Таван шар, баянхошуу орчмын халуун усыг хязгаарлана

O.Admin
2024-05-14

Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт маргаашаас хаагдаж, дулааны шугам, тоноглолд засвар хийх ажил эхэлнэ. 

Зуны засварын ажил тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм байна. Хуваарь ёсоор маргааш буюу тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд дараах байршлуудад дулааны шугам, тоноглолын засвар хийгдэнэ. Ингэхдээ хэрэглээний халуун усыг хязгаарлана гэдгийг "УБДС" ТӨХК-аас мэдэгдээд буй. 

11абвгдик магистраль буюу Барс-2 захаас Хархорин зах хүртэл I болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Москва хороолол, Содон хороолол, Ханын материал орчмын хэрэглэгчид, Хилчин хороолол, Баянхошуу орчмын хэрэглэгчдийн шугамыг тавдугаар сарын 21-нд ажиллагаанд залгана. 8де магистральд холбогддог Сүлжээ ХК, Талх чихэр ХК, Драгон төв, Таван шар орчмын хэрэглэгчдийн халуун усыг тавдугаар сарын 20-ныг хүртэл хязгаарлана гэж хуваарьт тэмдэглэжээ.