ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”-ийн танилцуулга Сүхбаатар дүүрэгт үргэлжилж байна

O.Admin
2024-05-14

Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Сүхбаатар дүүрэгт амжилттай үргэлжилж байна.

Тус сургалтаар Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Ч.Мөнхжаргал Ардчилсан намын ялалтын стратеги төлөвлөлт, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам хэрхэн ажиллах төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн онцлог, хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс шалтгаалан тус бүс нутагт ямар бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгч, намын гишүүдтэйгээ нээлттэй санал солилцлоо.

May be an image of 5 people and text

Энэ үеэр Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж "МАН” системтэйгээр урьдчилан төлөвлөж, үе шаттайгаар маш өндөр зохион байгуулалт доор ардчиллыг устгаж байна гэдгийг онцлон манай улсад ардчиллыг авч үлдэж байгаа хоёр институци үлдсэн. Түүний нэг нь шүүх, нөгөө нь Ардчилсан нам. Ардчилсан нам бол эрх баригч “МАН”-ыг хянаж чаддаг цорын ганц институци, улс төрийн хүчин. Ардчилсан нам өнгөрсөнд болоод одоод үүсээд буй сорилтоо давж чадвал Монголын ардчилал аврагдах болно" гэв.

May be an image of 6 people, people studying and table

Учир нь өнөөдөр Ардчилсан нам оршин байгаа хамгийн чухал хүчин зүйл бол 1990 оны хувьсгал юм. Ардчилсан нам түүхэн үйл явдлаар буюу цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар ард түмний хүсэл эрмэлзлээр үүсэн бий болсон нам учир Монголчуудын сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Ардчилал, ардчилсан нам хоёр өнөөдрийг хүртэл түүхэн холбоотойгоор оршин тогтнож байна гэдгийг хэллээ.

Сургалтад Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүд оролцлоо. “Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг улс орон даяар Ардчилсан намын гишүүдийн дунд явагдаж байна.